Нууцлал

Нууцлал аюулгүй байдал гэдэг нь техник хангамжийн найдвартай ажиллагаа, интернэт сүлжээний хамгаалалт болон хяналт, хэрэглэгчийн мэдлэг чадвар зэрэг маш олон хүчин зүйлүүдээс хамаарсан цогц ажиллагаа байдаг.

Иймээс EDUBOX системийн зүгээс нууцлал аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээлэл, өгөгдөл хэрхэн хамгаалагдах талаар дараах арга хэмжээ, үйл ажиллагааг явуулж байна.

 

Техникийн хангамжийн найдвартай ажиллагаа

Техникийн найдвартай ажиллагаанд хэрэглэгчийн мэдээлэл аюулгүй, найдвартай өгөгдлийн санд хадгалагдана.

  • Манай үйлчилгээний серверүүд Үндэсний Дата Төв (ҮДТ) дээр байрладаг ба 24 цагийн турш нарийн хяналт, хамгаалалтанд байдаг бөгөөд гэнэтийн цахилгаан тэжээлийн тасалдал, байгалийн гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан байдаг.

  • Үйлчилгээнд ашиглагдаж буй серверүүд дээрх өгөгдлүүд тогтмол архивлагддаг ба шаардлага гарсан үед буцаан сэргээх боломжоор бүрэн хангагдсан байдаг.

 

Сүлжээний хамгаалалт, хяналт

Бид сүлжээгээр дамжих өгөгдлийг кодчлох болон гэмт халдлага, довтолгооноос сэргийлэх, хамгаалах аргуудыг ашиглаж байна.

  • Secure Socket Layer (SSL) нь сүлжээгээр дамжиж байгаа өгөгдлийг кодчлон дамжуулдаг ба үүндээ тусгай шифрлэлтийн аргыг ашигладаг. Хэрэглэгч таны компьютер болон сервер компьютерийн хооронд дамжих өгөгдлийг замаас нь уншиж мэдэх боломжгүй юм.

  • Хамгаалалтын тусгай автоматжуулалтаар системд хандсан автомат болон сэжигтэй хандалтуудыг таньж зогсооно.

 

Хэрэглэгчийн хариуцлага

Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

  • EDUBOX систем нь дэлхий дахины хэрэглээ болсон Facebook Authentication-ийг хэрэглэгчийн хэсэгтээ ашигладаг учир өндөр түвшний нууцлал хамгаалалтанд байдаг.