Үйчилгээний нөхцөл

Нэг. Үндсэн зүйл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ EDUBOX СИСТЕМ БОЛОН ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ БӨГӨӨД ХЭРЭГЛЭГЧ СИСТЕМД НЭВТРЭХ ТОВЧ ДЭЭР ДАРСНААР ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСӨНД ТООЦОГДОНО. ХЭРЭВ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН АЛЬ НЭГ ЗААЛТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭДИЙД Ч АШИГЛАХАА БОЛИХ БОЛОМЖТОЙ.

 

Хоёр. Хэрэглэгдэх нэр томьёо

“EDUBOX” - ГРИЙН МЭДЖИК БРИДЖ ХХК-ийн өмч бөгөөд онлайн сургалтын цогц систем

“Хэрэглэгч” - EDUBOX системийг ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлж буй хүн

“Үйлчилгээ” - EDUBOX системийн хэрэглэгчдэд зориулсан үйл ажиллагаа

“Үйлчилгээ үзүүлэгч” - EDUBOX системийг хөгжүүлэн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хангагч

“Сургалт” - EDUBOX системийн үндсэн үйлчилгээ

“Суралцагч” - EDUBOX системийн хэрэглэгч бөгөөд сургалтыг сонгон суралцагч

“Багш” - Өөрийн мэдлэг боловсролыг EDUBOX системээр дамжуулан суралцагч нарт түгээгч буюу хэрэглэгч

“Байгууллага” - Нэг болон хэд хэдэн багш нарыг өөртөө нэгтгэсэн хэрэглэгч

“Сургалтын үнэ” -  Багш нь үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан тохиролцож, тооцож гаргасан тухайн сургалтыг явуулах боломжит үнэ

“Сургалтын идэвхитэй хугацаа” - Суралцагч сургалтыг худалдан авсан өдрөөс эхлэн сургалт автоматаар хаагдах хүртэлх хугацаа бөгөөд энэ нь хамгийн багадаа хоёр сар хүртэл байна.

 

Гурав. Ерөнхий зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь нэг талаас EDUBOX онлайн сургалтын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэгч систем, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн сурч боловсрох хэрэгцээг хангах Хэрэглэгч талуудын хоорондын харилцааг зохицуулна.
  • EDUBOX онлайн сургалтын систем нь "ГРИЙН МЭДЖИК БРИДЖ"-ийн бүтээгдэхүүн бөгөөд цаашид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол хөгжүүлэгдэнэ.
  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь EDUBOX онлайн сургалтын системд бүртгэлтэй бүх хэрэглэгчдэд хамаарах бөгөөд системд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • EDUBOX систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
  • EDUBOX систем болон үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
  • Үйлчилгээнд ашиглагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгч талын нууц бөгөөд Монгол улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

 

Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Хэрэглэгч нь EDUBOX системд нэвтэрсэн цагаас хойш Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох бөгөөд Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй.
  • Хэрэглэгч нь EDUBOX системтэй холбоотой хувийн мэдээллээ хамгаалах үүрэгтэй бөгөөд өөрийн хайхрамжгүй байдлаас болж мэдээллийн нууцаа алдсанаас үүдэн гарсан асуудлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.
  • Хэрэглэгч нь санаатай болон санамсаргүйгээр Үйлчилгээ үзүүлэгчийн өмч болох Үйлчилгээнд хууль бусаар халдах, мэдээллийг хуулж авах, бусдад дамжуулах, эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээний боломжууд, нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгч талд гаргах эрхтэй.

 

Тав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  • Үйлчилгээ үзүүлэгч нь EDUBOX системийн Үйлчилгээг Хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх бөгөөд арчилгаа, аюулгүй байдлыг хариуцаж Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний шинэчлэлт, сайжруулалт хийхийн тулд техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт хийх эрхтэй бөгөөд энэ зорилгоор Үйлчилгээг түр хугацаагаар зогсоох эрхтэй. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг эсвэл вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээнд техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талуудтай хамтран ажиллана.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Хэрэглэгчийн мэдээлэлд хандаж зөвлөгөө, тусламжийг өгнө.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байршилд биечлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй бөгөөд Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй бөгөөд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг эсвэл вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Зургаа. Төлбөр, тооцоо

  • Хэрэглэгч нь Үйлчилгээнд байгаа аль нэг сургалтыг авч суралцах сонирхолтой байгаа тохиолдолд тухайн Сургалтын үнийг төлбөрийн хэлбэрүүдийн аль нэгээр төлж барагдуулснаар сургалтанд суралцах эрх нээгдэнэ.
  • Суралцагчийн аль нэг Сургалтын идэвхитэй хугацаа дууссан бол тухайн хугацаа нь дууссан сургалт Суралцагчийн хэсгээс автоматаар хасагдах бөгөөд Суралцагчийг сургалтыг бүрэн дуусгасанд тооцно.
  • Багшийн Сургалтын борлуулалтаас олсон орлогыг хувиарлах асуудлыг “Багшийн гэрээ”-гээр зохицуулна.

Долоо. Маргаан шийдвэрлэх

  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг [email protected] имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч энэ тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцалж, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
  • Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Найм. Бусад

  • Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгаагдаагүй бусад асуудлыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна.