Гайхамшигт ургамлан хоол

Эрүүл мэндийнхээ төлөө зохистой хооллохыг хүсвэл энэ сургалт танд тусална.
38 хүн суралцсан

Хичээлийн танилцуулга

Төрөл бүрийн хүнсний ургамлаар амттай, тэжээллэг хоол хийж сураад зөв хооллож эрүүл амьдрахыг хүсвэл "Гайхамшигт ургамал хоол" сургалтанд зайнаас (онлайнаар) суралцах боломжийг санал болгож байна

Хоол хүнсний буруу сонголт, зохисгүй хэрэглээ нь хүний эрүүл мэндийг ихээхэн доройтуулж илүүдэл жин, өтгөн хаталт, ходоод гэдэс, элэг, цөс, нойр булчирхайн өвчин, цусны даралт, судасны хатуурал, чихрийн шижин, ясны сийрэгжилт, бөөрний өвчин, хорт хавдар, үе мөчний өвчин, цус харвалт, эрт өтлөх, зөнөх гэхчилэн олон өвчний үндэс болдог. 

Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэхийн тулд насанд хүрсэн хүн хоногт 400 г-с багагүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх нь зүйтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг.

Хүнсний ургамалд байдаг биологийн идэвхт бодисууд нь хүний бие махбодийг эсийн түвшинд хүрч цэвэрлэх, хэрэгтэй шимт бодисоор хангах замаар олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд тусалдаг.

Энэ сургалтанд суралцаснаар та зөв зохистой хооллолтын зарчим, төрөл бүрийн хүнсний ургамлын эрүүлжүүлэх ач тус, зохистой хэрэглээ, зөв боловсруулалтын талаар онолын мэдлэг эзэмшиж, олон төрлийн хоол, ундаа хийх чадвартай болно.  
Өөрт тааламжтай орчинд хүссэн цагтаа тааваараа суралцах боломжийг орчин үеийн онлайн сургалтын шилдэг технологи, мэргэжлийн багш нарын баг танд олгож байна. 

Онлайн сургалтын давуу тал:  

  • Интернеттэй орчинд хэдийд ч, хаанаас ч суралцах боломжтой
  • Өөрт тааламжтай орчинд компъютер, iPad, ухаалаг утаснаас суралцах боломжтой
  • Суралцах цагаа өөртөө тохируулна
  • Сургалтанд суухын тулд автобус, унаанд сууж цаг, мөнгө үрэхгүй
  • Хичээлүүдийг  хүссэнээрээ олон удаа үзэж судалснаар мэдлэг, чадвараа бататгана. 
  • Онлайнаар багштайгаа шууд харьцаж зөвөлгөө авна
  • Өөрийнхөө гал тогоонд  хоолны хичээлээ дагаж олон төрлийн хоол хийж сурна.

Зөв хооллож эрүүл амьдрах нь зөвхөн таны сонголтоос шалтгаална. 

УРАМШУУЛАЛ

Энэхүү онлайн сургалтанд суралцагчид нь "ЦАГААН ХООЛ-ЭРҮҮЛ МЭНД" номыг 30% хямдралтай үнээр (25000 төгрөг) худалдан авах нэмэлт урамшуулал эдэлнэ. 

"Гайхамшигт ургамлан хоол" онлайн сургалтанд урьж байна

Хичээлийн төлөвлөгөө

  • ХЭСЭГ 1: Ургамлан хоолны ач тус, уламжлал
  • 1
    Ургамлан хоолны дөрвөн үндсэн ач тус
  • 2
    Ургамлан болон цагаан хоолны ангилал, хэрэглээ
  • 3
    Ургамлан хоол байгаль орчинд ээлтэй
  • 4
    Монголчуудын цагаан хоолны уламжлал
  • ХЭСЭГ 2: Ургамлан хоолны эрүүлжүүлэх ач тус
  • 1
    Халдварт бус өвнөөс сэргийлэх
  • 2
    Биеийн жинг хэвийн байлгах
  • 3
    Зүрх, судасны өвчнөөс сэргийлэх
  • 4
    Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх
  • 5
    Хорт хавдраас сэргийлэх:
  • 6
    Бөөрний өвчнөөс сэргийлэх
  • 7
    Яс сийрэгжихээс сэргийлэх
  • 8
    Өтгөн хатахаас сэргийлэх
  • ХЭСЭГ 3: Цагаан хоол Эрүүл мэнд ном
  • 1
    Цагаан хоол-Эрүүл мэнд номын товч танилцуулга
  • ХЭСЭГ 4: Ургамлан хоолны зохистой хэрэглээ
  • 1
    Ургамлан хоолны үндсэн түүхий эдтэй танилцах (1-р хэсэг)
  • 2
    Ургамлан хоолны үндсэн түүхий эдтэй танилцах (2-р хэсэг)
  • 3
    Ургамлан хоолыг зохистой хэрэглэх зөвлөмж
  • ХЭСЭГ 5: Хүнсний ургамлыг зөв бэлтгэх
  • 1
    Хүнсний ногоо, жимс бэлтгэх, боловсруулах
  • 2
    Шош буурцаг бэлтгэх
  • ХЭСЭГ 6: Шар буурцгийн ач тус, хэрэглээ
  • 1
    Шар буурцгийн найрлага, ач тус
  • 2
    Шар буурцгийн сүү гаргах
  • 3
    Шар буурцгийн шахдасаар хайлмаг хийх
  • 4
    Шар буурцгийн мах орлуулагчийг боловсруулах
  • 5
    Шар буурцгийн сүүгээр майонез хийх
  • ХЭСЭГ 7: Зууш салат хийх
  • 1
    Шошны салат
  • 2
    Грек салат
  • ХЭСЭГ 8: Шөлтэй хоол хийх
  • 1
    Хулууны зутан шөл
  • 2
    Хөцтэй минестрон шөл (Итали хоол)
  • ХЭСЭГ 9: Үндсэн хоол хийх
  • 1
    Соба гоймонтой хуурга
  • 2
    Веган гуляш
  • ХЭСЭГ 10: Ундаа бэлтгэх
  • 1
    Хүрэн манжингийн ундаа
  • 2
    Ногоо, жимсний смүүти
Үнэ: 15,900
Сонгож суралцах
АНХААРАХ ЗҮЙЛС

Хичээлийн төрбөрийг онлайн эсвэл дансаар бүрэн төлснөөр таны хичээлийг сонгон суралцах эрх нээгдэнэ.

ХЭЗЭЭ

Хичээл онлайн хэлбэрээр явагдах тул өөрийн хүссэн цагаар үзэх боломжтой.
Жич: Edubox.mn 24/7 нээлттэй байх учир хэзээ ч ашиглах боломжтой.

ХААНА

Интернетд холбогдсон бүх газраас бүх төрлийн ухаалаг төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.