Өглөөний хоол - Өдрийн цэнэг

Шим тэжээлтэй өглөөний хоол нь амарсан биеийн бодисын солилцоог зөв эхлүүлж, өдрийн турш хэрэгтэй илчлэг, шимт бодисоор бие махбодийг хангадаг.
16 хүн суралцсан

Хичээлийн танилцуулга

Зөв зохистой өглөөний хоол нь эрүүл чийрэг, эрч хүчтэй, сэргэлэн цовоо, бүтээлч байж урт насалж удаан жаргахын үндэс юм.

Шим тэжээлтэй өглөөний хоол нь амарсан биеийн бодисын солилцоог зөв эхлүүлж, өдрийн турш хэрэгтэй илчлэг, шимт бодисоор бие махбодийг хангадаг.

Тэжээллэг, хялбар шингэдэг өглөөний хоол нь уураг тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлтийг сайжруулж улмаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, оюутан сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэхэд нэн тустай болохыг судлаачид тогтоожээ.

Өглөө тогтмол, зөв хооллох нь цусан дахь өөх тос, холестеролыг бууруулах, цусны даралт тогтворжуулах замаар зүрх судасны өвчний эрсдэлээс сэргийлэхэд тусалдаг байна.

Өглөө хооллохгүй, үд хүртэл өлөн явахад биеийн эд эсүүд шаардлагатай илчлэг, шим тэжээлээ авч чадаагүйгээс бодисын солилцоо хямарч, бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг. Өглөө хооллоогүй үед хүн өдөр болон оройн хоолоо хэтрүүлэн идэсний улмаас элэг цөс, нойр булчирхай, ходоод гэдэс болон бусад эд эрхтэнд ихээхэн ачаалал өгдөг. Нөгөөтэйгүүр өглөө хооллодоггүй хоногийн нийт илчлэгийн дийлэнхийг өдөр, оройн хоолоор авдаг хүмүүсийн дунд биеийн жин нэмэгдэх, чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг нь тогтоогджээ.

Өглөө тогтмол зөв хооллож хэвших нь хувь хүний, гэр бүлийн эрүүл мэндийн маш том хөтөлбөр юм.

Энэхүү онлайн сургалтын зорилго нь өглөөний хоолны ач тус, зохистой хэрэглээний талаар онолын мэдлэг олгож, шим тэжээлтэй, хурдан хялбар өглөөний хоол хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Зохистой хооллож, илчлэгээ тохируулж, биеийн жингээ хянах хүсэлтэй хүмүүст туслах зорилгоор энэ сургалтаар заасан хоол тус бүрийн илчлэг чанарыг тооцсон болно.

Гэр бүлээрээ шим тэжээлтэй өглөөний хоол хэрэглэж хэвшихэд энэхүү сургалт танд тусална.

Хичээлийн төлөвлөгөө

  • ХЭСЭГ 1: Өглөөний хоолны тухай
  • 1
    Танилцуулах хичээл
  • 2
    Өглөөний хоолны илчлэгийн тухай
  • 3
    Өглөөний хоолны ач тус
  • 4
    Өглөөний хоолны эрүүлжүүлэх ач тус
  • 5
    Зохимжит өглөөний хоол гэж юу вэ?
  • 6
    Өлөн элгэн дээр идэж болохгүй хоол, хүнс
  • ХЭСЭГ 2: Эрүүл мэндэд тустай өглөөний хоол
  • 1
    Эрдэнэшишийн зутан (268 ккал)
  • 2
    Гурвалжин будааны каш (256 ккал)
  • 3
    Гадилтай овъёосны каш (262 ккал)
  • 4
    Жимсний цай (84 ккал)
  • 5
    Цагаан гааны цай (114 ккал)
  • 6
    Дүпүтэй мисо шөл (150 ккал)
  • 7
    Бууцайны зутан шөл (93 ккал)
  • 8
    Далайн байцааны шөл (60 ккал)
  • 9
    Алимны шөл (110 ккал)
  • 10
    Супер ногоон талхан зууш (154 ккал)
  • 11
    Хүрэн манжингийн икра (140 ккал)
  • 12
    Ногоолин талхны түрхлэг (150 ккал)
  • 13
    Хөөмөл бин (370 ккал)
  • 14
    Хуймаг (400 ккал)
  • 15
    Дүпүний пудинг (170 ккал)
  • 16
    Чацарганатай смүүти (280 ккал)
Үнэ: 18,000
Сонгож суралцах
АНХААРАХ ЗҮЙЛС

Хичээлийн төрбөрийг онлайн эсвэл дансаар бүрэн төлснөөр таны хичээлийг сонгон суралцах эрх нээгдэнэ.

ХЭЗЭЭ

Хичээл онлайн хэлбэрээр явагдах тул өөрийн хүссэн цагаар үзэх боломжтой.
Жич: Edubox.mn 24/7 нээлттэй байх учир хэзээ ч ашиглах боломжтой.

ХААНА

Интернетд холбогдсон бүх газраас бүх төрлийн ухаалаг төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.