Ухааны сүвийг бөглөсөн өөхийг хэрхэн цэвэрлэх вэ?

Амьтны гаралтай царцуу өөх тос, холестерол, транс тос нь судасны хананд наалдан царцаж удаан хугацаанд хуримтлагдсаар судас нарийсах, хатуурах өвчний шалтгаан болдог байна. Үүнээс сэргийлэх арга зам нь хүнсний сонголтоо зөв хийж, зохистой хооллох явдал юм.

"ӨВЧНИЙ ЭХ ПОЛОГ" Монгол ардын сургааль

Ухааны сүвийг тос бөглөнө

“Ухааны сүвийг тос бөглөдөг” болохыг эртний Монголчууд мэдэж эрүүл мэндийнхээ төлөө тосыг зохистой хэрэглэхийг эрхэмлэж явсан байдаг. Тэдний амьдарч байсан цаг үед анагаах ухаан одоогийнх шиг хөгжөөгүй, оношлогооны аргууд, багаж төхөөрөмж байсангүй. Гэвч тэд өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхэд судасны дотор хананд өөх хуримтлагдаж улмаар оюун ухаан, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг болохыг дөрөвхөн үгэнд гайхалтай мэргэн томъёолж үр хойчдоо мэдлэгийн өв болгон үлдээжээ. Эндээс харахад бидний өвөг дээдэс хоолны маш нарийн дэгийг амьдралдаа хэвшүүлсэн, эрүүл мэндээ хамгаалах мэдлэгийн өвөрмөц дархлаатай байжээ. Гэвч орчин цагийн хүмүүс бид мэдээллийн мансуурал, амтны хөлчүүрэлд автах зууртаа зөв хооллох талаар бүхнийг умартаж эрүүл мэндээ тавиад туучихжээ.    

Хоол хүнсний буруу сонголт, замбараагүй хэрэглээтэй холбоотой үүсдэг өвчний нэг бол зүрх судасны өвчин болохыг орчин үеийн анагаах ухаан нотлоод байна. Тухайлбал, мал амьтны мах, өндөг, сүүний царцуу өөх тосонд байх ханасан тос, холестерол гэх бодисууд нь судасны дотор хананд наалдаж царцах шинж чанартай нь тогтоогджээ. Амьтны гаралтай хүнсэнд байх царцуу өөх нь халаахад буюу +450С-ээс +760С температур хайлж шингэн төлөвт шилждэг. Гэвч хүний биеийн  температур (+370С) царцуу тосыг хайлуулж шингэрүүлэх хэмжээнд хүрэхгүй тул биед ороод царцах нь тодорхой. Урт удаан хугацаанд царцуу өөх тостой хоол хүнсийг тогтмол хэрэглэхээр судасны дотор хананд ханасан тос, холестеролын хэмжээ зузаарсаар судас бөглөрөх хэмжээнд хүрч улмаар үхлийн шалтгаан болдог байна. Үүнийг судас нарийсах буюу судас хатуурах өвчин гэж нэрлэдэг.

Цусан хангамж ихтэй тархины болон зүрхний судасны нарийсал нь хамгийн ноцтой. Цусаар урсах хүчилтөрөгч, тэжээлийн бодисууд нь судасны хананд тогтсон зузаан өөхөн хурдасыг нэвтэрч эд эрхтэнд хүрэх боломжгүй. Ийнхүү эд эрхтэнд очих цусан хангамж буурахад тэдгээрийн үйл ажиллагаа хямарч алдагдана. Жишээлбэл тархины судас нарийсах нь оюун ухааны цэцэн цэлмэг байдлыг бүдгэрүүлж, сэтгэн бодох чадварыг доройтуулна, цусны даралт ихэсгэх, артерийн судасны бөглөрөл үүсэх, цус өтгөрөх, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. 

Эдгээр өвчин нь гол төлөв ахимаг насанд тохиолддог байсан бол одоо ихээхэн залуужиж байгаа ажээ. Энэ бүх үйл явцыг эртний монголчууд мэдэж “Ухааны сүвийг тос бөглөнө” гэж сургасныг хэзээ хойно ухаарцгааж байна. Үүнийг ухаарах хүртлээ бид хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс шалтгаалсан олон өвчинтэй нүүр тулж эдгээх арга замыг эрж хайх, эмчлэх гэж хичнээн ч хэмжээний цаг хугацаа, эм, эмчилгээний зардал гаргасны тоочих аргагүй.

Судасны нарийсал ба хүн амын эрүүл мэндийн байдал

Эрүүл мэндийн статистик судалгаагаар нас барж байгаа гурван хүн дутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас нас барж байна. Түүнчлэн зүрх судасны өвчний улмаас нас барсан шалтгааны 52% нь тархины цус харвалт болон даралт ихсэлтийн хүндрэл болох нь судалгаагаар тогтоогджээ. Монгол хүн хоолоор авах нийт уураг, өөх тосны 80 гаруй хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний ногоо ба жимсний хэрэглээ бага байгаа зэрэг нь эдгээр өвчин үүсэхэд нөлөөлж байгаа талаар ЭМЯ-ны тайланд тэмдэглэжээ. Ухааны сүвийг бөглөж буй өөр нэг зүйл бол транс тос юм. Энэ нь ургамлын шингэн тосыг химийн аргаар хатуу төлөвт шилжүүлж маргарин зэрэг царцуу тос үйлдвэрлэх явцад үүсдэг бөгөөд судасны ханыг хатууруулах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ. Транс тосны гол эх үүсвэр нь нарийн боов, амттан, чихэр, чипс, шоколад, шарсан хоол хүнс, амттан зэрэг юм. Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, транс тос агуулсан хүнс хэрэглэх нь нөгөөтэйгүүр таргалалт, чихрийн шижин өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.

Ухааны сүвийг  бөглөсөн тосыг хэрхэн цэвэрлэх вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоногт 400 г-аас багагүй хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь зүрх судасны өвчнөөс хамгаалах олон бодисыг агуулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэдгээрт фолийн хүчил, хүнсний эслэг, кали, магни, каротинойдууд, фитостеролууд, флавонойдууд болон бусад антиоксидант пополифенолууд багтана. Эдгээр нь судасны хананд өөхөн хурдас үүсэхээс сэргийлэх, түүнийг цэвэрлэх үйлчлэлтэй нь ажээ. Нөгөөтэйгүүр жимс, хүнсний ногоо, шош буурцаг, үр самар нь кали, магни, кальц, антиоксидант, эслэгээр баялаг тул тогтмол хэрэглэснээр цусны даралтыг бууруулах, тогтворжуулах ач холбогдолтой. Англид хийгдсэн судалгаагаар шинэ жимсний тогтмол хэрэглээ нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 24%, тархины судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтыг 32% бууруулдаг болохыг харуулжээ. ОХУ-ын эрдэмтэн Ар Эддар нарын судалгаагаар ургамлан хоолны тогтмол хэрэглээ нь зүрхний өвчний эрсдэлийг 90-97% бууруулна гэж тогтоожээ. Хүнсний ургамал нь судасны хананд хуримтлагдсан өөх тосны хурдасыг цэвэрлэх замаар зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг байна. 

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самрын найрлагад хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн шим тэжээлийн бодисууд байхаас гадна хүний бие мах бодид хуримтлагдсан хорыг цэвэрлэх, саармагжуулах үйлчлэл бүхий биологийн идэвх бодисууд байдаг учир хүний эрүүл мэндэд тулгарсан олон хямралыг намжаах, илааршуулах үйлчлэлтэй болохыг судлаачид нотлоод байна. Мөн хоолондоо ургамлын тос түлхүү хэрэглэх нь судас нарийсч хатуурахаас сэргийлдэг.  

Хоол хүнсний сонголтоо зөв хийж судсан дахь холестерол, царцуу өөхөн хурдасыг цэвэрлэх боломжтой.

Ургамлан хоолны зайн сургалт

Та төрөл бүрийн хүнсний ургамлыг зөв боловсруулж  хоолондоо тогтмол хэрэглэх замаар хэрхэн эрүүлжих талаар мэдлэгээ дээшлүүлэхийн тулд "Гайхамшиг ургамал хоол" онлайн сургалтыг сонгоорой.

Суралцахын тулд та хаа нэг тийшээ явж цаг зав, мөнгөө үрэхгүйгээр интернеттэй орчинд гар утас, iPad, компъютер дээрээсээ суралцах боломжтой. Өөрт тааламжтай орчинд хичээлээ тааваараа олон удаа үзэж төрөл бүрийн ургамлан хоол хийж сураад гэр бүлээрээ эрүүл хооллох боломжийг энэхүү зайн сургалт танд олгож байгаа юм.

 “Гайхамшигт ургамлан хоол” сургалтыг дээрх зураг дээр дараад сонгоорой. 

Мөн хүнсний ургамлын ач тус, найрлага, зохистой хэрэглээ, зөв боловсруулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарласан “Цагаан хоол-Эрүүл мэнд” ном таны эрүүл амьдралын хөтөч болж чадна.

Дараах шинжлэх ухааны бүтээлүүдээс ишлэв: 

  1. Popkin, B. M. (23-3-2009). Reducing meat consumption has multiple benefits for the world's health. Arch.Intern.Med., 169, (6) 543-545
  2. Jenkins DJA, Popovich D, Kendall C, et al. Effect of a diet high in vegetables, fruit, and nuts on serum lipids. Metabolism 1997;46:530-7
  3. Appleby PN, Davey GK, Key TJ. Hypertension and blood pressure among meat eaters, fish eaters, vegetarians and vegans in EPIC-Oxford. Public Health Nutr. 2002;5: 645-654
  4. Berkow SE, Barnard ND. Blood pressure regulation and vegetarian diets. Nutr Rev.2005;63:1-8.
  5. Bazzano LA, He J, Ogden LG, Loria CM, Whelton PK. (2003). Dietary fiber intake and reduced risk of coronary heart disease in US men and women: the National Health and Nutrition Examination Survey I Epidemiologic Follow-up Study. Arch Intern Med. 8;163 (16):1897-904. 
НИЙТЛЭСЭН:

2016/04/07


author

Нямсүрэн Оюундарь


НИЙТЛЭЛИЙГ ТҮГЭЭХ: