Шош буурцаг бие махбодиос хорт бодисыг гадагшлуулна

Шош буурцгийг зөв боловсруулж, хоол хүнсэндээ зохистой хэрэглэснээр бие махбодийг хорт бодисын үлдэгдлээс цэвэрлэж олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаас хүнсний ногоо, тосны ургамлын ангилалд хамаардаггүй, хуурай үрийг нь хүнсэнд хэрэглэдэг буурцагт үр тарианы ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилах, хэрэглээг дэмжихийг уриалан 2016 оныг “Олон улсын буурцагтны жил” гэж зарласантай холбогдуулан шош буурцгийн ач тус хэрэглээний талаар энэхүү нийтлэлийг бэлтгэн уншигчдад хүргэж байна. 

 

 
Шош, буурцаг нь ханасан болон транс тос, холестерол
агуулдаггүй уургийн сайн эх үүсвэр

 

 

Хоол тэжээлийн зөвлөмжид шош, буурцаг нь мах махан бүтээгдэхүүн болон хүнсний ногооны аль аль ангилалд хамаарахыг тэмдэглэжээ.

Шош  буурцаг нь уургаар нэн баялаг учир мах орлуулан хэрэглэх боломжтой (1/2 аяга чанасан шош буурцаг нь 60 г махтай тэнцэх бөгөөд хүнсний ногооны 1 нэгжтэй тэнцэнэ). 

Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс 2006 онд “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх хоол тэжээл, дасгал хөдөлгөөний зөвлөмж” боловсруулжээ. Энэхүү зөвлөмжид төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис болон эслэг, каротинойд, флавонойд, стерол, фенол, индол зэрэг биологийн идэвхт бодис агуулсан хүнсний ногоо, шош буурцаг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустайг тэмдэглээд хоногт 400 г-аас багагүй жимс, ногоо хэрэглэхээс гадна шош, буурцгийг мах орлуулан хэрэглэж байхыг зөвлөжээ.  

 

Шош буурцаг бие махбодиос хорт бодисыг гадагшлуулна

 

 

Шош, буурцаг нь уураг, нийлмэл нүүрс ус, эслэг, антиоксидантууд болон фолийн хүчил, манган, кали, төмөр, фосфор, магни, молибден, зэс зэрэг аминдэм, эрдэс бодисоор баялаг.  

Судлаачид шош, буурцгийн тогтмол хэрэглээ нь бие махбодийг ялангуяа судасны ханыг ханасан тосны хүчил, холестеролоос цэвэрлэж цусны даралт ихсэх, цус өтгөрөх, цус харвах өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. 

Шош, буурцаг нь антиоксидант болон фитохимийн бодисуудаар баялаг учир бие махбодиос хорт бодисыг зайлуулж улмаар зарим төрлийн хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг байна.

Шош, буурцганд агуулагдах нийлмэл нүүрс  ус нь ходоод гэдсэнд боловсорч задарсны дараа цусан дахь саахрын түвшин нэмэгдэхэд нөлөө бага үзүүлэх учир чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тустай.

Шош, буурцаг нь эслэгийн агууламж ихтэй учир биеийн жинг бууруулах дэг баримталж байгаа үед хэрэглэх нь тохиромжтой.

 

Шош буурцгийг зөв боловсруулж хоолонд хэрэглэх

 

Хатаасан шош, буурцгийг тагтай саванд хийж сэрүүн, хуурай, харанхуй газар 12 сар хадгалж болно. Дэвтээж, чанасан шош буурцгийг саванд хийж хөргөгчинд 3 хоног хадгалж болохоос гадна хөлдөөгчид 14-21 хоног хадгалж болно.

Шош буурцгаар зууш, салат, шөлтэй хоол, хоёрдугаар хоол амтат хоол зэрэг бүхий л төрлийн хоол хийж болдог.

Шош буурцгаар олон төрлийн хоол хийж сурахыг хүсвэл "Гайхамшигт ургамал хоол" онлайн сургалтыг сонгож суралцаарай. Энэхүү онлайн сургалтанд суралцаснаар та шош буурцгийн хэрэглээ, ач тусын талаар илүү дэлгэргэнгүй мэдэж, зөв боловсруулж өдөр тутмын хоолондоо хэрэглэх чадварыг эзэмшинэ.

 

ШОШООР ХИЙСЭН АМТАТ САЛАТ 

НИЙТЛЭСЭН:

2016/03/30


author

Нямсүрэн Оюундарь


НИЙТЛЭЛИЙГ ТҮГЭЭХ: